Lettrium нь энгийн нэг санаанаас эхэлсэн. Харилцаа холбоо агшин зуур, түр зуурын болсон дижитал эрин зуунд сэтгэлээ шингээн бичсэн, утга учиртай, нандин мөчүүдийг захидлаар дамжуулан хамгийн дулаан орон зайг бий болгохыг хүссэн.
Бид дижитал захиагаараа дамжуулан цаг хугацаа, орон зайг үл харгалзан, тэдний дурсамжийг бүтээж, хэлж чадаагүй үгс болон мэдрэмжийн гүүр болохыг зорьж байна.

Сэтгэлийн үгсээ бичсэн захидал, дулаан харилцаанд зориулсан дижитал орчныг бүтээж, хүмүүсийг цаг хугацаа, орон зайн хязгаарлалтаас давсан захидал бичихэд нь тусалж, бодож, бичиж, өөрийгөө илэрхийлэх соёлыг хадгалан үлдээх нь бидний эрхэм зорилго юм.

Техник технологи, сошиал ертөнц өндөр хөгжсөн энэ үед захиагаар дамжуулан үнэн, бодит мэдрэмжүүдээ, эргэцүүлж, сэтгэлээсээ харилцах боломж.
Та хайртай хүндээ, ирээдүйн өөртөө эсвэл холбоо тасарсан хүндээ бичиж байсан ч захиа нь бодол, мэдрэмжийг өөр ямар ч хэлбэртэй адилгүйгээр хадгалж чадна.